Neba's blog

Surgan humuujuuleh zui, setgel sudlal bolon setgel zasliin hicheeltei holbootoi buhniig endees

“Боловсрол судлал”-ын улсын шалгалтын бүтээлч даалгаврын сэдэв, зөвлөмж

2013-03-22 14:48

 

 

MUBIS.,Arhangai., the teacher’s school.Education department /

 

МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн

 

“Боловсрол судлал”-ын улсын шалгалтын бүтээлч даалгаврын сэдэв, зөвлөмж

МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургууль 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн Боловсрол судлалын төгсөлтийн шалгалтын журмыг өөрчилж оюутны эзэмшсэнбайвал зохихонолын мэдлэгийг шалгаж дүгнэхээс гадна багшлах мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх зорилгоор бүтээлч даалгавар хийлгэн үнэлэх болсон.

Оюутан-багшийн бүтээлч даалгаврын тухай

Оюутны-багшийн бүтээлч даалгавар нь оюутны бие дааж хийх судалгааны ажлын нэг хэлбэр. Түүнийг оюутан хичээлийн бус цагаар биет дааж хийх ба тэр нь нэг талаас онолын үндсэн асуудлыг амьдралд буулгах-судалгаа шинжилгээ хийж тодорхой дүгнэлтэнд хүрсэн байх ёстой. Хамгийн гол нь энэ сэдэв нь оюутан-багш таны ангийн болоод допломын ажлын сэдэв, цаашлаад эрдэм шинжилгээ судалгааны ажлын эхлэл үндэс болох боломжтой юм.

Оюутны хийх бүтээлч далгавар нь онолын үндэслэл, арга зүй, судалгааны үр дүн дүгнэлт хавсралт судалсан нөхцлийг багтаасан байна.

Бүтээлч даалгаварт тавигдах шаардлага

1.Оюутан бүтээлч даалгаварыг Сэтгэл судлал, багш боловсролын үндэс /СХЗ/, мэргэжлийн дидактик гэсэн 3 талаас нь нэгдмэл байдлаар хийсэн байна. Жишээ нь: сурагчийн сурах идэвх буурах асуудлыг судалж байгаа бол энэ асуудлыг Сэтгэл зүй,СХЗ, Мэргэжлийн дидактикийн талаас нь судлана гэсэн үг

2.Бүтээлч даалгавар дараах хэсэгтэй байна.

Оршил: Энэхүү бүтээлч даалгаварын сэдвийг яагаад сонгож авсан үндэслэл, дэвшүүлсэн зорилго, зорилт, хэрэглэсэн судалгааны аргууд зэргийг бичнэ. Энэхүү оршил хэсэг нь товч бөгөөд тодорхой байна. Оршил хэсгийг нэг хуудсанд багтаан бичнэ.

Онолын судалгааны хэсэг: сонгосон сэдэвтэй холбоотой Сэтгэл судлал, СХУ, мэргэжлийн дидактикийн гол /тулгуур/ эх зохиолыг уншиж, дүн шинжилгээ хийж, тоймлон бичнэ. Ингэхдээ үндсэн ухагдахууны тодорхойлолт, судалж буй үзэгдлийн төрөл зүйл, онцлог, ангилал зэргийг гаргаж бичнэ. Онолын хэсэгт 5-с доошгүй эх зохиол уншиж ашигласан байна. Ашиглах эх зохиолд: эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, зөвлөмж, сурах бичиг, гарын авлага, хууль эрх зүйн баримт бичиг гэх мэт байна. Жишээ нь “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл /1970-1990 он/, “Боловсрол судлал”, “Лавай”, “Оюуны хөтөч”, Архангай багшийн сургуулийн  “Эрдэм шинжилгээний бичиг-I,II,III” зэрэгт хэвлэгдсэн өгүүлэл, илтгэл зэргийг судлана.

Энэ хэсгийг бичихдээ ишлэл, зүүлтийг зөв хийсэн байна. Үүнд эх зохиолоос шууд авч буй зүйлийг хашилтанд авч төгсгөлд нь хаалтанд зохиолын зохиогч, зохиолын нэр, хот, он, хуудсын дугаарыг бичнэ. /Санжжав.Д Сэтгэл судлал.,1998.,1-28хуу.,/

“Практик судалгааны хэсэг” энэ хэсэгт сонгож авсан сэдэв/ асуудал сургуулийн амьдрал практикт ямар байгааг эмпирик судалгааны аргуудаар судалж ашиглана. Тухайлбал, сэдэвтэй холбоотой хийсэн ажиглалт, асуулга, ярилцлага, дүн шинжилгээ зэрэг аргаар цуглуулсан материал /баримт/-д боловсруулалт хийж тайлбар, үнэлгээ өгсөн байна. Практик судалгааны төгсгөлд асуудлын шалтгаан, түвшин, үр дүн зэргийг тодорхой бичнэ. Жишэ нь: судалгааны тоон үзүүлэлтийг төрөл бүрийн диаграмм, график, хүснэгт, бүдүүвч зэргээр үзүүлбэл зохино. /4-5 хуудас А4/

Дүгнэлт: онолын судалгаа болон практик судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх свэл сайжруулах талаар амьдралд хэрэгжүүлж болохуйц бүтээлч санаа, шинэлэг талыг дэвшүүлнэ. Мөн энэ судалгааг хийх явцад юу шинээр олж мэдсэнээ бичихийн хамт цаашид ямар чиглэлээр судалгаа хийж болох талаар саналаа дэвшүүлнэ.

Ингэхдээ оюутны анхаарах хамгийн гол зүйл бол бүтээлч даалгавар нь ерөнхийдөө анх дэвшүүлсэн зорилгоо хэр хангасан тухай зохих дүгнэлт хийсэн байна.

Ашигласан материал: -ыг цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ. Ингэхдээ зохиогчийн овог нэр, зохиолын нэр, хэвлэсэн газар, он зэргийг бүрэн бичнэ.

Жишээ нь

  1. Ичинхорлоо.Ш Хүүхдийн хөгжил УБ.,2007.
  2.  Маркова А.К. Формирование мотивации учения в школьном возрасте.М., 1986.,
  3. Цэрэндондов.П, Танин мэдэхүйн зарим үйл явцыг судлах арга зүй,УБ.,2001.

 

3. Бичлэгийн соёл: бүтээлч даалгаварыг үсэг, найруулгын алдаагүй бичнэ. Ишлэл зүүлтийг зөв хийх, догол мөр, цэг, таслал зэргийг зөв хэрэглэнэ.

4.Бүтээлч даалгаварыг компьютерт шивсэн байна. Arial Monфонд-р үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1,5 цаасны дээд, доод, зүүн, баруун талын зай 2,5 байна.

5.Бүтээлч даалгаварын хэмжээ нийтдээ 15-с доошгүй хуудас байна./хавсарт хуудасны тоонд орохгүй

6.Бүтээлч даалгаварыг хамгаалахад зориулан ашиглах материалуудыг оюутан тусгайлан бэлдэнэ. Жишээ нь: хэлэх үг, үзүүлэн, тараах материал г.мpresentionбэлдэж болно.

7.Оюутан бүтээлч даалгавраа итгэл үнэмшилтэй 5 минут ярьж улсын шалгалтын комисст хамгаална. /Улсын шалгалтын комисс бүрт хураангуйг өгсөн байх./

Жич: Бүтээлч даалгаврын сэдвийг МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургуулийн сурган сэтгэл судлалын багш нар боловсруулж оюутанд өгнө. Тухайн хичээлийн жилд өгөгдөж байгаа сэдэв давхардахгүй.

2012-2013 оны хичээлийн жилд Боловсрол судлалын улсын шалгалтын

 “БҮТЭЭЛЧ ДААЛГАВРЫН СЭДВҮҮД”

“Сэтгэл судлал”

  1. 6-7 настай хүүхдийн танин мэдэхүйн тухай ерөнхий ойлголт түүнийонцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  2. 8-9 настай хүүхдийн танин мэдэхүйн тухай ерөнхий ойлголт түүнийонцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  3. 10-12 настай хүүхдийн танин мэдэхүйн тухай ерөнхий ойлголт түүнийонцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  4. 6-7 настай хүүхдийн сэтгэцийн шинжүүдтэдгээрийн онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  5. 8-9 настай хүүхдийн сэтгэцийн шинжүүд тэдгээрийн онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  6. 10-12 настай хүүхдийн сэтгэцийн шинжүүд тэдгээрийн онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  7. 6-12 настай хүүхдийн сэтгэцийн байдлын тухай ойлголт, тэдгээрийн гол онцлог, зүй тогтол, сургалтын явцад харгалзах нь
  8. Сургуулийн өсвөр насны хүүхдийн сэтгэцийн танин мэдэхүйн тухай ерөнхий ойлголт, тэдгээрийн онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  9. Сургуулийн ахлах насны хүүхдийн сэтгэцийн процессын тухай ойлголт, тэдгээрийн гол онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  10. Сургуулийн өсвөр насны хүүхдийн сэтгэцийн шинжүүд, тэдгээрийн онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  11. Сургуулийн ахлах насны хүүхдийн сэтгэцийн шинжүүд, тэдгээрийн онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  12. Сургуулийн өсвөр насны хүүхдийн сэтгэцийн байдал, түүний онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  13. Сургуулийн ахлах насны хүүхдийн сэтгэцийн байдал, түүний онцлог, зүй тогтлыг, сургалтын явцад харгалзах нь
  14. Сургуулийн бага насны хүүхдийг судлах арга зүйн тогтолцоог боловсруулах нь
  15. I-VI ангийн хүүхдийн сургалтын орчин стандарт шаардлага
  16. I ангийн хүүхдийн  хүмүүжил, харилцаа хандлага
  17. I-VI ангийн хүүхдийн сонирхол хэрэгцээ
  18. I-II ангийн хүүхдийн сэрлийн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  19. III-IVангийн хүүхдийн сэрлийн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  20. V-VI ангийн хүүхдийн сэрлийн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  21. I-II ангийн хүүхдийн хүртэхүйн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  22. III-IVангийн хүүхдийн хүртэхүйн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  23. V-VI ангийн хүүхдийн хүртэхүйн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  24. I-II ангийн хүүхдийн төсөөллийн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  25. I-VI ангийн хүүхдийн төсөөллийн хэлбэрийн хөгжил
  26. III-VI ангийн хүүхдийн төсөөллийн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  27. I-VI ангийн хүүхдийн сэтгэхүйн онцлог хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  28. I-VI ангийн хүүхдийн сэтгэхүйн үйлдлийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  29. VII-XII ангийн хүүхдийн сэтгэхүйн үйлдлийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  30. I-VI ангийн хүүхдийн сэтгэхүйн шинжийг судлах хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  31. VII-XII ангийн хүүхдийн сэтгэхүйн шинжийг судлах хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  32. I-VI ангийн хүүхдийн сэтгэхүйн хэлбэр судлах хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  33. VII-XII ангийн хүүхдийн сэтгэхүйн хэлбэр судлах хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  34. Сургалтын явцад I-VIангийн хүүхдийн анхаарлын онцлог хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  35. Сургалтын явцад сургуулийн өсвөр насны хүүхдийн анхаарлын онцлог хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  36. Сургалтын явцад сургуулийн ахлах насны хүүхдийн анхаарлын онцлог хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  37. 6 насны хүүхдийн харилцааны онцлог, энэ насныхантай ажиллахдаа багшийн анхаарах зүйлүүд тодорхойлох
  38. IV-VIангийн хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлог, тэдэнд тохиолдох сэтгэл зүйн хямрал, тэдгээрийг даван туулахад нь туслах боломж
  39. I-VI ангийн хүүхдийн ярианы онцлог, харьцуулан судлах нь
  40. VII-XIIангийн хүүхдийн ярианы онцлог, харьцуулан судлах нь
  41. Сургалтын явцад хүүхдийн яриаг хөгжүүлж төлөвшүүлэх боломж
  42. IV-VI ангийн хүүхдийн төсөөллийн онцлогийг харьцуулан судлах түүнийг хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  43. I-III ангийн хүүхдийн ой тогтоолтын хэв шинжийг судлах нь
  44. III-IV ангийн хүүхдийн ой тогтоолтын хэлбэрийг судлах нь
  45. Сургалтын явцад хүүхдийн ой тогтоолтыг харгалзах боломж
  46. I-VIангийн хүүхдийн ой тогтоолтын онцлог хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  47. VII-XIIангийн хүүхдийн ой тогтоолтын онцлог харьцуулан судлах хөгжүүлэх төлөвшүүлэх арга зам
  48. Сургалтын явцад I-III ангийн хүүхдийн зохион бодохуйг хөгжүүлэх боломж
  49. Сургуулийн бага насны хүүхдийн зохион бодохуйг дүрслэх урлаг, технологийн хичээлээр хөгжүүлэх нь
  50. I-VI ангийн хүүхдийн зохион бодохуйн хөгжлийг судлах нь
  51. VII-XIIангийн хүүхдийн зохион бодохуйн хөгжлийг судлах нь
  52. Сургуулийн өсвөр насны хүүхдийн бүтээлч зохион бодохуйг хөгжүүлэх боломж
  53. VII-XII ангийн хүүхдийн сэтгэл хөдөлгөөний онцлог, хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  54. Сургалтын явцад IV-VI ангийн хүүхдийн зоригийн үйлийн онцлог хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  55. Сургалтын явцад VII-XIIангийн хүүхдийн зоригийн үйлийн онцлог хөгжүүлж төлөвшүүлэх арга зам
  56. Сургалт хүмүүжлийн явцад экстраверт хэв шинжийн хүүхэдтэй ажиллах арга зүй
  57. Сургалт хүмүүжлийн явцад интроверт хэв шинжийн хүүхэдтэй ажиллах арга зүй
  58. I-VI ангийн хүүхдийн авъяасыг нээн илрүүлэх боломж ба хөгжүүлэх арга зам
  59. I-VIангийн хүүхдийн бие бялдрын хөгжил, төлөвшил онцлог
  60. I-VI ангийн хүүхдийн оюун ухааны хөгжил, төлөвшил онцлог
  61. I-VIангийн хүүхдийг-сурагч бие хүн болгон хөгжин төлөвшүүлэх үйл ажиллагааны онцлог, эрх зүйн хамгаалалт

“Сурган хүмүүжүүлэх зүй”

  1. Орчин үеийн багшийн үйл ажиллагаанд  тавигдах шаардлага
  2. Багш боловсролын онол, үзэл баримтлалын шинэчлэл, өөрчлөлтийг өөрийн орны болон хөгжсөн орнуудын өнөөгийн байдалтай харьцуулан судлах
  3. Сурган хүмүүжүүлэхзүйн философи үндэслэл-чиглэл хандлагууд орчин үеийн сургалтанд харгалзах боломж
  4. Багшийн ажил урлаг болох нь
  5. Багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд илэрдэг түгээмэл алдааг судалж тодорхойлох
  6. Ур чадвартай багшийг тодорхойлох шалгуур үзүүлэлт боловсруулж судлах
  7. Анги удирдсан багшид тулгамдаж буй асуудал
  8. Багш эцэг эхтэй хамтран ажиллах арга зүйг боловсруулах
  9. Ангийн ажилд бүх сурагчдыг татан оролцуулах боломж
  10. Багш өөрийгөө хөгжүүлэх боломж
  11. Багш сурагчдын харилцаанд тулгамдаж буй асуудал
  12. Орчин үеийн багшийн ажилд гарч буй өөрчлөлт
  13. Залуу багш нарын гаргадаг алдаа, тулгамдаж буй асуудал
  14. Багш сурагчдын харилцаа амжилттай болоход нөлөөлөх хүчин зүйл
  15. Ангийн ажлын төлөвлөгөөг илүү үр өгөөжтэй болгох боломж
  16. Багшийн ёс зүйн нийтлэг гаргадаг алдаа
  17. Сургууль багш нарын үйл ажиллагаанд сурган хүмүүжүүлэх зарчмууд хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ өгөх нь
  18. Орчин үеийн багшийн ур чадвар, эв дүйд гарч буй өөрчлөлт
  19. Багш нарын СХҮА-д гаргадаг түгээмэл алдааг судлан тодорхойлох
  20. Багшийн хөгжлийг үнэлэх үнэлгээний шалгуур боловсруулах
  21. Багшийн ёс зүйн доголдол түүнийг арилгах боломж
  22. Анги хамт олныг төлөвшүүлэхэд эцэг эхийн үүрэг оролцоог зөв тодорхойлох
  23. Анги хамт олны төлөвшлийг судлан тодорхойлох нь
  24. Багш судлаач байх гэдэг нь
  25. Боловсролын шинэчлэлд багшийн үүрэг оролцоо
  26. I-VIангийн хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх онол, үзэл баримтлал
  27. Iангийн хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог
  28. Iангийн хүүхдийн сурах чадварыг унших хичээлээр хөгжүүлэх боломж
  29. Iангийн хүүхдийн бичих чадварыг хөгжүүлэх боломж
  30. VII-VIIIангийн хүүхдийн бичгийн алдааг багасгах боломжийг судлах
  31. IV-VIангийн хүүхдийн зохион бичих чадварыг харьцуулан судлах
  32. IV-VIангийн хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог
  33. VII-XII ангийн хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог
  34. IXангийн хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог
  35. X ангийн хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог
  36. XI ангийн хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог
  37. VI ангийн хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог
  38. Бага сурагчдын мэдлэг эзэмших үйл явцын онцлог
  39. I-III ангийн хүүхдийн сурах үйл арга барилын онцлог
  40. IV-VI ангийн хүүхдийн сурах үйл арга барилын онцлог
  41. VII-XII ангийн хүүхдийн сурах үйл арга барилын онцлог
  42. I-III ангийн хүүхдийн харилцаа хандлагын онцлог
  43. IV-VI ангийн хүүхдийн харилцаа хандлагын онцлог
  44. I-VI ангийн хүүхдийн анги хамт олны хөгжил, төлөвшил
  45. I-VI ангийн хүүхдийн хөгжил төлөвшилтөнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах
  46. VII-XII ангийн хүүхдийн хөгжил төлөвшилтөнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах
  47. Хүүхдэд өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх арга барилыг эзэмшүүлэх боломж
  48. Хүүхдийн сурах үйлийн таатай орчныг бүрдүүлэх боломж
  49. Сурагчдыг сурлагаар хоцрохоос урьдчилан сэргийлэх арга зам
  50. Хүүхдийн эрх өнөөгийн байдал
  51. Хүүхдийг гэр бүл, хүмүүжүүлэх асуудал
  52. Хүүхэд яагаад хүмүүжилээр доголдож буй шалтгааныг нээн илрүүлэх
  53. Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүл боломжийг судлах
  54. Монголын уламжлалт сурган хүмүүжлийн арга технологи
  55. Өнөөгийн сургалтанд гарч байгаа гол гажуудал
  56. Сургах зүйн хөгжлийн чиг хандлага
  57. Орчин үеийн сургалтын хөтөлбөрийн онцлог,боловсруулах арга зүйн зарим асуудал
  58. Ээлжит хичээлийг зохион байгуулах арга зүйг
  59. Уламжлалт сургалтын арга зүй өнөөгийн сургалтанд
  60. Бүтээлч сэтгэлгээний аргыг 1-6 ангиудад тодорхой хичээлүүд дээр туршин үзэх
  61. Бүтээлч сэтгэлгээний аргыг 7-12 ангиудад тодорхой хичээлүүд дээр туршин үзэх
  62. Сургалтанд ярианы аргыг бүтээлчээр хэрэглэх боломж
  63. ЕБС-ийн үнэлгээнд гарч буй өөрчлөлт
  64. Орчин үеийн хичээлд багшийн гүйцэтгэх гол үүрэг
  65. Сурагчдад өөрийн үнэлгээний арга барил эзэмшүүлэхэд боломжийг судлах
  66. Багш хичээлд бэлтгэх үйл явц
  67. Багш хичээл дээр  сурагчдаар яаж мэдлэг бүтээлгэх боломжийг судлах
  68. Сурагчдын гэрийн даалгавар түүнийг бүтээлч болгох боломж
  69. Хичээлд дүн шинжилгээ хийхийн ач холбогдол
  70. Багш төвтэй сургалтын эерэг болоод сөрөг тал
  71. Шавь төвтэй сургалтын үндсэн шинж 
  72. Тогтвортой хөгжил ба бага сургуулийн багшийн хөгжил

 

  1. Боловсролтой хүнийг үнэлэх үнэлэмж
  2. Боловсролын шинэчлэлд нөлөөлөх хүчин зүйл
  3. Бага,дунд боловсролын стандарт гарч буй өөрчлөлт
  4. Боловсролын хөгжлийн чиг хандлага
  5.  Бага боловсролын агуулгын шинэчлэл
  6. Өнөөгийн ЕБС-ийн зорилго, агуулгад гарч өөрчлөлт
  7. ЕБС-ийг хөгжүүлэх арга зам
  8. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага
  9. Албан боловсролын давуу болоод сул талууд
  10. Албан бус боловсролын давуу болоод сул талууд
  11. Монголын боловсролын тогтолцоонд гарч буй гол өөрчлөлт
  12. ЕБС-н хөгжилийн гол баталгаа
  13. ЕБС-ийн үйл ажиллагаа яавал бодиттой шинэчлэгдэх вэ?
  14. Манай орны боловсролын тулгамдсан асуудал
  15. Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийг  өргөнөөр татан оролцуулах боломж

  

Нийтэлсэн : mgl | Уншсан (1836) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. naraa :
    2014-01-14 19:19

    bgshaa surah arga barilin shinechlelin talar ymar nomnos unshih weee

  2. нямка :
    2013-12-16 22:27

    snuu bagshaa. ene bhgvi bgaa sedwvvd. 1. СХЗ судлах зүйл, онцлог, мөн чанар 2. СХЗүйн ухааны философи үндэслэл, чиглэл хандлагууд 3. танин мэдэх үйл ажиллагаанд гар